Categories
мэдээ спорт

МУГТ, Ц.Мөнхзаяа, ОУХМ Н.Дагвасүрэн нар хүрэл медаль хүртлээ

munkzayaОлон улсын жүдо бөхийн холбооны Чиндаогийн гран при тэмцээн өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан ОУХМ Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан МУГТ, Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртлээ.Энэ өдөр барилдсан манай бусад залуу жүдочид хараахан ялалт байгуулж чадсангүй. Ийнхүү Монголын баг эхний өдөр авсан Д.Амартүвшингийн алт, Д.Алтансүхийн хүрэл медаль дээрээ дахин хоёр хүрэл медаль нэмснээр багийн дүнгээр тавдугаарт бичигдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *