Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг анхааруулж байна. Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг онц шаардлагагүй үед хол замд гарахгүй байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хүйтэрч 28-30 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 21-26 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.