Categories
мэдээ спорт

Б.Наранбаатар: Энэ удаагийнх хурал биш хэлэлцүүлэг

Чөлөөт бөхийн холбооны өнөөдрийн хуралд Гавьяат тамирчин Б.Наранбаатар мөн оролцож байна. Тэрээр хэлэхдээ, “Өнөөдөр Холбооны үйл ажиллагаа хууль бус гэж яригдаж байгаа. Хүмүүсийн гомдол шүүх дээр явагдаж байгаа. Тиймээс энэ асуудлаа шийдчихээд хурлаа албан ёсоор зарлаад, гишүүдийн оролцоогоо тэгш хангаад яваасай гэж хүсч байна. Энэ удаагийнх бол хурал биш хэлэлцүүлэг юм.
2013 оны дүрмийг яриад байна. Тэрэнд гишүүнчлэлгүй гээд заачихсан. Гэтэл одоо гишүүдээсээ асууж ерөнхийлөгчөө тодруулна гээд байгаа, логик дараалалгүй. Хоёр дүрмээ зэрэг хэрэглэж явах гээд байна.
2013 оны дүрэм гээд байгаа нь хэдхэн нөхөд сууж байгаад 2009 оны хурлыг өөрчлөөд энэ дүрмийг гаргаад ирсэн. Удирдах зөвлөл л бүх асуудлыг шийднэ. Удирдах зөвлөлөөсөө ерөнхийлөгчийг сонгоно гээд байгаа. Гишүүдээ төөрөгдөлд оруулчихаад байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *