Categories
мэдээ спорт

Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нар хуралдаа ирээгүй байна

МЧБХ-нд үүсээд буй зөрчил улам хурцадсан шинжтэй байна. Тус холбооны өргөтгөсөн хурал өнөөдөр “Төрийн ордон”-д болох байсан боловч “Блю-Скай” зочид буудалд болж байна. Тус хуралд Холбооны ерөнхийлөгч, Хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, аймаг хариуцсан Дэд ерөнхийлөгчид, зөвлөлүүдийн гишүүд, холбооны аппарат, гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчид төлөөлөгчөөр оролцож буй аж.
Тус холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар нар одоогоор хараахан хурлын зааланд ирээгүй байна. Мандат авч чадаагүй шигшээ багийн багш, дасгалжуулагчид, тамирчид өглөө хурал товлосон танхимд орсон бөгөөд энэ үед цагдаа, хамгаалалтынхан болон тамирчин, дасгалжуулагчдын дунд багагүй зөрчил үүсчээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *