Categories
мэдээ улс-төр

Хотын захирагч өөрөө цас цэвэрлэв

Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Олимпийн гудамж”-ны цасыг цэвэрлэж байна. Өчигдөр захирагч нийслэлийн иргэдэд хандаж цасаа цэвэрлэхийг уриалсан. Түүнийг нь цахим сүлжээгээр инээдэм наргиан болгоод өнгөрсөн. Харин тэр үүнийгээ наргиан биш гэдгийг харуулан өөрөө үлгэрлэн гудамжны цасыг цэвэрлэж эхэлжээ.

Засаг даргын Тамгын газрын ажилчид даргатайгаа хамтран ажиллаж байна. Нийслэлийн төр захиргааны болон төрийн үйлчилгээний бүх байгууллагын ажилчид энэ цэвэрлэгээнд нэгджээ. Мөн бусад байгууллагуудад ч ингэж үлгэрлэхийг уриалж байгаа юм байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *