Categories
мэдээ нийгэм

Орон нутагт нөхцөл байдал хүндрээд байна

Ховд аймгийн Булган суманд энэ сарын 8-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цас үргэлжлэн орсны улсаас тус сум зудын байдалд оржээ. Энэ нөхцөл байдлыг давж гарахаар сумын Засаг дарга Б.Амгаланбадрахаар ахлуулсан ажлын хэсэг зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа гэнэ. Одоогийн байдлаар Булган сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 100 см цасан бүрхүүл тогтсон, зам харгуй хаагдсан, эрсдэлтэй орчинд тусгаарлагдсан 333 хүн, 97744 толгой малын амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учрах нөхцөл үүсээд байгаа аж. Тус сумын удирдлагууд аймгийнхаа онцгой комист хүсэлт тавьж, сурагчдын хичээлийг долоон хоногоор хойшлуулах шийдвэр гаргуулсан байна.

Орон нутагт нөхцөл байдал хүндрээд байна

Мөн тус суманд үүссэн нөхцөл байдал сумын дотоод хүчин чадлаас давсан учир өвс тэжээлийн асуудалд анхаарах, үүнээс үүдэн малчид малаа цөөлөхөөр нядалгаанд оруулж байгаа учир малын махыг улсын нөөцөд авч борлуулахад туслах, айл өрхүүд түлшний хомсдолд орж болзошгүй байгааг харгалзаж Хөшөөтийн уурхайгаас хямд үнээр нүүрс татаж айл өрхийг нүүрсээр хангах, цасанд боогдсон мал хүнийг татаж авахад шаардагдах шатахууны асуудлыг шийдэх, хүн эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар орон нутгийн удирдалагууд улсын онцгой байдлын комист хүсэлт гаргажээ.

Орон нутагт нөхцөл байдал хүндрээд байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *