Categories
мэдээ улс-төр

“Далай ламын айлчлал ЗГ-тай холбоогүй”

“Дээрхийн гэгээнтэн XIV Далай
ламын Монголд хийж байгаа айлчлал Монгол Улсын Засгийн газартай холбоогүй”
гэсэн мэдэгдлийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өчигдөр(2016.11.18)
хийлээ.

Энэ нь БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас өчигдөр хийсэн “Монгол
Улсад айлчлан ирсэн Буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай ламыг Монгол
Улс хүлээж авахгүй байх ёстой” хэмээн хийсэн мэдэгдэлд хариулт хийж буй тайлбар
гэж ойлгож болохоор байгаа юм.

Мөн Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс дээрх
айлчлалыг цэвэр номын айлчлал хэмээн мэдэгдсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *