Болгарын парламент Бойко Борисов тэргүүтэй сайд нарын танхимын бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг хүлээн авч ёсоор нь болгосон байна. Ардын хурлын гишүүдийн 218 гишүүн засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн санал өгсөн бол 2 гишүүн түдгэлзсэн санал өгчээ. Ерөнхий сайд Бойко Борисов өнгөрсөн даваа гаригт парламентад огцрох өргөдлөө өргөн барьсан юм.
Харин огцрох шийдвэр гаргах болсон шалтгаан нь эрх баригч Герб намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Цецка Цачева генерал Румен Радевтэй өрсөлдөөд ялагдсантай холбоотой юм байна. Сонгуулийн дүн тодорхой болсны дараа тэрээр парламентын даргын суудлаасаа огцрохоо мэдэгдэж байсан ч өнгөрсөн мягмар гарагт энэ шийдвэрээ өөрчилснөө мэдээлсэн. Одоо Болгарын Ерөнхийлөгч Росен Плевнелиев парламентад олонх болсон Герб намынханд шинэ засгийн газар эмхлэн байгуулах үүргийг өгч магадгүй аж.