Categories
гадаад мэдээ

Доналд Трамп ОХУ-д айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөснийхөө дараа ОХУ-д айлчлахаар болжээ. Хойд хөршийн “Известия” сонины өнөөдрийн дугаарт энэ талаар мэдээллээ.

Д.Трамп энэ сарын 14-нд В.Путинтай утсаар ярихдаа хоёр улсын харилцаа маш муу байгааг харилцан хүлээн зөвшөөрч, сайжруулахын тулд аль аль тал нь хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн юм. Эх сурвалжийн өгүүлснээр Д.Трамп нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөх бөгөөд өөрийн багаа бүрдүүлснийхээ дараа нэн даруй хойд хөршид хөл тавих гэнэ.

В.Путинтай утсаар ярьсных нь дараа Д.Трампыг энэ онд багтаж ОХУ-д айлчилна гэсэн мэдээлэл зарим хэвлэлд гарсан ч албаны эх сурвалжууд энэ мэдээллийг үгүйсгэсэнюм. АНУ-ын улс төр судлаач Дмитрий Саймс “Б.Обамагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байна. Ийм үед яаран айлчлал хийх нь ёс зүйд нийцэхгүй” гэсэн бол Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков “Б.Обама Ерөнхийлөгч хэвээрээ байгаа. Тиймээс Д.Трампыг тангараг өргөх хүртэл түүний засаг захиргаатай хамтарч ажиллах болно” хэмээн Д.Саймстай ижил утгатай мэдэгдэл хийсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *