Categories
мэдээ нийгэм

Далай лам Монголд айлчлахдаа X Богдыг тодруулахгүй гэв

XIV Далай лам маргаашаас эхлэн дөрвөн өдрийн турш Монголд айлчлахаар ирж байгаа билээ. Энэхүү номын айлчлалын талаар “Гандантэгчинлэн” хийдийн олон нийттэй харьцах албаны лам С.Даваапүрэв, Э.Одгарьд лам нар мэдээлэл хийлээ. Бурхны шашны тэргүүн Далай лам 1979 оноос хойш Монголд найман удаа айлчилжээ. Энэ удаагийн дөрвөн өдрийн айлчлалаараа тэрбээр “Богд ламын Жанлав буюу авшиг”, ”Шар Жигжид бурхны насны авшиг” номуудыг Бөхийн өргөө, СТӨ-д айлдана.

Далай лам 80 насныхаа ойгоо тэмдэглээд удаагүй байгаа бөгөөд бие лагшин тааруу байгаа гэнэ. Тиймээс хөтөлбөрт бага зэргийн өөрчлөлт орж магадгүй юм байна. Энэхүү айлчлал нь нэг талаараа номын айлчлал, нөгөө талаараа шинжлэх ухаанчлал шингэсэн байхаараа онцлогтой аж. Далай ламын оролцсон сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн хурлыг “Их тэнгэр”-т зохион байгуулна гэж мэдэгдлээ. Ингээд сэтгүүлчид сонирхсон асуултаа асуулаа.


-X Богдыг тодруулахаар ирж байгаа гэсэн, үнэн үү?

– 11 дүгээр сарын 19-ний өдөр Лам хуврагуудад зориулсан сургалт болно. Багшийнхаа өлмийг бататгах зан үйл явагдана. Бурхны шашинд багшаас шавь дамжсан сургаал алдартай байдаг. Бидний сурч мэдсэн зүйлс багш дээр очиж тулдаг. Тийм учраас багшийн сургаал бол их чухал. 20-ний өдөр энгийн сүсэгтэн олонд зориулсан номын авшиг, рашаан хүртэх ёслол болно. Богд Зонховын маань гэдэг ном уншина. Гурав дахь өдрийн хурал бол эрдэмтэн мэргэдийн хүрээнд явагдана. Энд цэвэр шинжлэх ухааны эрдэмтэд, их дээд сургуулийн багш нар оролцоно. Бурхны шашны талаас хүн гэж юу юм бэ, сэтгэл гэж юу юм бэ гэсэн хэлэлцүүлэг өрнөнө. Олон улсын эрдэмтэд оролцоно. Үүний дараа өдөр оюутнуудад зориулсан лекц болно. Х Богд тодруулах үйл ажиллагаа бол явагдахгүй.

-Өнөөдөр З.Санждорж хамба хэвлэлийн хурал хийж, Далай ламын айлчлалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Энэ тал даар ямар байр суурьтай байгаа вэ?

-1990 онд бид шашин шүтэх эрх чөлөөт нийгэм рүү орсон. Энэ үеэс хойш бид ямар шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний хэрэг болсон. З.Санждорж лам бол энэ үүднээс л өөрийн байр суурийг илэрхийлсэн байх. Хүний үзэл бодол дээр би тайлбар хийхгүй. Тэр ламын үзэл бодол бол бидэнд тийм ч чухал биш юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *