Categories
мэдээ соёл-урлаг

Э.Амартүвшин эх орондоо иржээ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн
театрын гоцлол дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин өнөөдөр
/2016.11.17/ эх орондоо иржээ. Тэрбээр Германы Киел театрын тайзнаа хааны шадар
салбадай Риголеттогийн дүрд 15 удаа дуулж, олон орны дуучидтай хамтран ажиллах
гэрээтэй байгаа билээ.

Авьяаслаг уран бүтээлч маань өнгөрсөн аравдугаар сарын 9-нд
Герман улсын Киел театрын тайзнаа Ж.Вердийн “Риголлето” дуурийг анх удаа дуулж,
Европын тайзнаа эгшиглүүлсэн. Тэрбээр тус театрын 15 тоглолтоос долоо дахь
тоглолтоо толилуулчихаад ирсэн тухайгаа дуулгасан юм.

Дашрамд дуулгахад дуучин Э.Амартүвшин арванхоёрдугаар сарын
10-нд дахин энэ дүрд дуулах бөгөөд нийт 15 удаа тоглох гэрээ байгуулах
гэнэ. Алдарт баритон хоолойтон маань өнөөдөр /2016.11.17/ Улсын дуурь,
бүжгийн эрдмийн театрын тайзнаа эгшиглэх “Вердийн үдэш”-т “Риголетто” дуурийн
Риголеттогийн ариг дуулна. Тэрбээр эх орондоо 20-иод хоног амарч, байгаад буцах
сурагтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *