Categories
мэдээ соёл-урлаг

“Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээл” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Дашдоржийн Нацагдоржийн амьдрал уран бүтээл” үзэсгэлэн маргааш Монголын Үндэсний музейд дэлгэгдэнэ. Тус үзэсгэлэнд “Миний нутаг”, “Үзэгдээгүй юм” зэрэг зохиолын гар бичмэл, “Капитал”, “Алтан цох” зохиолын орчуулга, Д.Нацагдоржийн хэрэглэж байсан Орос-Монгол хэлний нэр томъёоны тайлбар толь, ховор нандин гэрэл зураг, их зохиолчийг мөнхжүүлсэн 150 гаруй үзмэр, эд өлгийн зүйлс багтах юм байна. үзэсгэлэнг БСШУСЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Архивын ерөнхий газар, Монголын үндэсний номын сан, Монголыг зохиолчдын эвлэл болон Д.Нацагдоржийн зохиолыг судалдаг, уншдаг хувь хүмүүс хамтран зохион байгуулах аж. “Их зохиолч Д.Нацагдорж үеийн үед уншигдах сайхан зохиол бүтээл туурвиснаас гадна латин үсгийн дүрмийг санаачлан зохиож, бичгийн машины үсгийн хэлбэр маягийн талаар санал боловсруулж, монгол хүний хурууны даралт бичих онцлогийг судалж байжээ.

Зүүн гар талаас Сандаг, Д.Нацагдорж, Егүзийн Дулам (1922)


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *