Categories
мэдээ улс-төр

С.Баяр: Би хууль бус үйлдэл хийсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн

УИХ-ын үдээс өмнөх чуулганаар Монгол Улсыг төлөөлөн гадаад орнуудад суух элчин сайдуудыг батлах асуудлыг хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Ерөнхий сайд асан Санжийн Баяраас “Танд оффшор данс бий юу, төрийн алба хашиж байгаа хүн оффшор данстай байж болох уу, таны очих гэж байгаа улсын Ерөнхий сайд оффшор данснаасаа болж огцорсон шүү дээ” гэхэд

С.Баяр: Надад ямар ч оффшор данс байхгүй. Төрд алба хааж байгаа хүнийг оффшор данстай байхыг би эсэргүүцдэг. Төрд би үнэн шударгаар зүтгэж ирсэн. Цаашдаа ч хуулийн дагуу амьдарна. Миний нэр дэвшин томилогдох гэж байгаа улс оронд ямар үйл явдал болсон, Ерөнхий сайд нь юунаас болж огцорсныг мэдэх юм алга. Огцорсон асуудал нь оффшор данстай байснаас болсон гэж би ойлгоогүй. Оффшор дансны холбогдолтой асуудлаар би монголын хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн. Мөн хууль бус үйлдэл хийсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн байна гэлээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *