Categories
мэдээ нийгэм

З.Санждорж: Далай лам манай улсын дотоод хэрэгт оролцож байна

Монголын Бурхан шашинтны “Шинэ төв”-ийн тэргүүн “Их хүрээ” хийдийн хамба номун хан З.Санждорж өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр хувь хүнийхээ үүднээс маргаашнаас эхлэн монголд дөрөв хоног айлчлах ХIV-р Далай ламыг төрийн ямар нэг хуйвалдаанаар ирж байна. Ирэхдээ монголын Х-р богдыг тодруулна гэж байгаа. Тийм учраас үүнийг эсэргүүцэн энэхүү хэвлэлийн хурлаа хийж байна гэлээ. Түүний үзэж байгаагаар монголчууд бид өөрсдөө яагаад Х-р богдоо тодруулж болдоггүй юм бэ, яагаад хаа холын төвдийн нэг лам бидний богдыг тодруулах ёстой юм бэ гэж байлаа.

далай лам монголд ирлээ бөхийн зурган илэрцүүд

Тэрбээр, “Далай лам манай улсын дотоод хэрэгт оролцож 20-иод хувилгааныг тодруулжээ. Уг нь манай улс хойд дүр тодруулахыг хуулиар хориглосон. 2-р богд Лувсанданзан монгол хүн байсан. Алтан ургын хүн байсан. III,IV, VIII-р богд бүгд төвд хүн байсан. Тусгаар улс байж яагаад бид нар ганц хүнийг тодруулчихаж болдоггүй юм бэ. Бид тэр хүнийг хэтэрхий тахин шүтсэнээс л ийм зүйл болж байна. IX-р Богдыг саяхан тодруулсан шүү дээ. I-р Богд Занабазар Алтан ургын хүн байсан. Гэтэл түүний хойд дүр IX-р Богдыг тодруулахдаа өөрийн дүүгээ тодруулсан шүү дээ. Монголчуудаас ерөөсөө асуугаагүй. Ийм юм байж болох уу. Би монгол хүн. Тийм учраас үүнийг яриад байна. Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүс байгаа байхаа гэж бодож байна” гэлээ. Түүнээс сэтгүүлчид сонирхсон асуултаа асуулаа.

-Далай лам хаана байрлах вэ, төр засаг үүнийг мэдэж хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Их тэнгэрийн аманд дөрөв хоног байрлана. Тэгэхээр “Их тэнгэр”-н аманд ямар хүмүүс байдаг билээ. Төр засаг л мэдээд авчирч байгаа шүү дээ.

-Энэ асуудал чинь шашны хүрээний л асуудал биз дээ, ард түмэнд ямар ч нөлөө байхгүй шүү дээ?

-Ганц улстөрийн асуудал ч биш. Энэ бүхэн ард түмэнд нөлөөлнө. Сүсэгтэн олны урилгаар л Далай лам ирдэг шүү дээ. Миний хувьд Далай ламыг монголд ирэхийг хүсэхгүй байна. Яагаад заавал өвлийн хүйтэн улиралд ирдэг юм бэ. Ямар хувцастай явдаг билээ. Тэгэхээр маш яаралтай нууц хуйвалдаан хийх гээд л амь өрсөөд ирэх гээд байгаа юм биш үү. Зуны сайхан дэлгэр цагт айраг цагаа гарсан үед ирж болно шүү дээ. Тэгэхээр энэ бол цэвэр хуйвалдаан дээгүүрээ явагдаж байна. Монголыг дотороос нь хагалгаж байгаа хүн бол Далай лам шүү. Түүний шившигтэй явдлуудыг бүгд мэднэ. Надад бичлэг нь ч байгаа. Үүнийг та нарт өгч болноо. Флашинд хуулаад авч болно. Урд, Хойд хөршөөс эсэргүүцээд байхад ямар учраас монголд ингэж урьж байгаа юм бэ.

Та сахилаа өгөөд хар болоод ард түмнээ уриалаад тууштай тэмцэж болдоггүй юм уу?

-Би янз бүрээр л үзсэн. 2012 онд сонгуульд хүртэл нэр дэвшиж явсан. Болдоггүй юм болдоггүй л юм байна лээ. Лам хүн болохоор бас хамаагүй гудамжинд гараад эсэргүүцээд жагсаал цуглаан хийгээд явах нь зохимжгүй байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *