Categories
мэдээ нийгэм

Хоёр настай хүүхдийн амийг аварсан иргэдэд талархал илэрхийллээ

Хоёр настай хүүхдийн амийг аварсан иргэдэд талархал илэрхийллээЧингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн удирдлагууд иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн иргэдэд талархал илэрхийлж, Цагдаагийн хэлтсийн даргын баярын бичиг урамшуулал гардуулжээ.

Тодруулбал, 50-р сургуулийн багш Б.Үүрийнтуяа, иргэн Ц.Маралмаа нар хоёр давхарын тагтан дээрээс унаж бэртэх эрсдэлтэй байсан хоёр настай хүүхдийн амь насыг аварсан сайн үйлс бүтээсэн байна.

Мөн Монгол Улсын үндсэн хуулийн 17-р зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 зүйлд заасан иргэний үүргээ ухамсарлаж хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэлд эр зориг гарган гэмт этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоож хамтран ажилласан иргэн М.Мөнхтөрд шагнал гардуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *