Categories
мэдээ нийгэм

71-р сургуулийн халаалт зогсоод 14 хонож байна

СБД-гийн 71-р сургуулийн халаалт зогсоод 14 хонож байна гэлээ. Дөрвөн давхар энэ сургуульд 1314 сурагч хичээллэдэг аж. Уурын зуух нь 2006 онд ашиглалтад орсноос хойш ямар ч засвар хийгээгүйгээс уурын зуухын тогоо нь цоорч 11 дүгээр сарын 2-д халаалт нь бүрэн зогсжээ. Ингээд усан халаагуур тависан ч хангалтгүй байгаа учир хүүхдүүд нь гадуур хувцастайгаа хичээллэж байна. БСШУ-ын сайд 50 сая төгрөг гаргаж өгсөн гэнэ. БСШУ-ы дэд сайд Ё.Отгонбаяр асуудлыг шийдэж өгнө гэжээ. Харин тус сургуулийн багш, сурагчид энэ долоо хоногтоо шийдэж өгөхгүй бол ойрын үед 47 градус хүрч хүйтэрнэ гэж байгаа үед сургалтын үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болно гэж үзэж байгаа юм байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *