Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хуралдаж дуусчээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн байнгын хороодоор хэлэлцэх асуудлын талаар хуралдсан байна. Тодруулбал, зарим асуудалд байр сууриа нэгтгэх шаардлага байсан учир Байнгын хороодын хуралдааныг үдээс хойш хуралдуулахаар болжээ.

Үдээс хойш Эдийн засаг, Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод хуралдах юм. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээллийг сонсох аж.

Мөн Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи Хүний эрхийн үндэсний комиссын 15 дахь илтгэлийг сонсох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *