Categories
мэдээ нийгэм

Далай лам Монголд ирэх үү?

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Япон улсад ном айлдаж байгаа бөгөөд манай улсад ирэх сураг байна. Тодруулбал, энэ сарын 18-22-ны өдрүүдэд Монголд морилохоор төлөвлөж буй гэнэ. Хөтөлбөрийг нарийвчлан гаргаагүй хэдий ч сүсэгтэн олонд зориулж Монгол бөхийн өргөөнд Манзуширийн ван айлдах гэнэ. Мөн шинжлэх ухаан, шашны сэдэвт олон улсын хуралд оролцож магадгүй ажээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Дээрхийн гэгээнтний Монголд морилох тухай асуудал хараахан тодорхой болоогүй гэнэ. Гэхдээ хөндлөнгийн гэнэтийн шалтгаан гарахгүй бол дээрх хугацаанд Монголд морилохоор төлөвлөсөн нь үнэн гэв.

Дээрхийн гэгээнтэн өнгөрсөн наймдугаар сард Монголд ирж сүсэгтэн олонд ном айлдахаар төлөвлөж байсан ч тодорхойгүй шалтгаанаар ирж чадаагүй юм.

С.АЛТАНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *