Categories
мэдээ нийгэм

“Мунзуй” хочит Г.Нямдоржийг баривчилжээ

nyamdorjЭрүүгийн хуулийн 149.3 зүйл ангиар шалгагдаж байгаад батлан даалтад гарсан хугацаандаа оргон зайлсан “Мунзуй” хочит Г.Нямдоржийг Эрүүгийн цагдаагийн газар болон Тусгай ажиллагааны хэлстийн алба хаагчид баривчилжээ. Тодруулбал, түүнийг энэ оны 11 сарын 14-ний өдрийн 03:00 цагийн орчим Хэнтий аймгийн нутаг Норивлин хийдийн орчмоос саатуулсан байна.

Өмнө нь түүнийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид шуурхай ажиллан баривчилжээ. Тухайн үед “Rich Hill” зочид буудлаас иргэн Г.Нямдоржийг бусдыг барьцаалан, мөнгө нэхэж, дарамтлан дээрэмдэж газар дээрээ баригдсан билээ.

Гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан тэрээр Алтанбулагийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь саатуулагдсан ч оргон зайлсан тул орон даяар эрэн сурвалжилж байсан юм. Тэрээр дахин ОХУ руу оргон зайлахаар төлөвлөөд байсан бөгөөд түүнд тусалсан байж болзошгүй хэд хэдэн этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *