Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлийн Цэнгэл нууранд машин осолджээ

Хөвсгөл аймгийн Түмэн сумын
Цэнгэл нууранд шатахуун тээвэрлэх зориулалттай машин осолдсон байна. Осол
өнөөдөр өглөө 09.00 цагийн үед гарчээ.

Осолдсон машин 5 тонн шатахуун ачих боломжтой бөгөөд осол гарах
үед шатахуун тээвэрлээгүй явжээ. Хэргийн газарт хүний амь эрсдээгүй болохыг
Улсын онцгой комиссоос мэдээллээ.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас осол болсон хэсэгт
аврагчдыг томилон ажиллуулж, арга хэмжээ авсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *