Categories
мэдээ нийгэм

“Аюулгүй байдал-стратеги”-ийн сургалт эхэллээ

Эх орны аюулгүй байдлыг сахин хамгаалахад хүн нэг бүрийн оролцооноос эхлээд аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын оролцоо чухал. Тэгвэл тэдгээр байгууллагуудын удирдах ажилтан, аюулгүй байдлын судлаач нарт тусгайлан зориулсан “Аюулгүй байдал-стратеги”-ийн сургалт 2016-2017 оны сургуулийн жилд хичээллэхээр өчигдөр /11.14/ нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд БХЯ-ныТЗУГ-ын газрын дарга хошууч генерал З.Болдбаатар болон БХИС-ийн Эрдэм шинжилгээ нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал хурандаа П.Жаргалан, Батлан хамгаалах Удирдлагын академийн захирал бригадын генерал Н.Энхбаялаг, Боловсрол, сургалтын хэлтсийн дарга хурандаа Н.Наранжамц нар оролцлоо.

Батлан Хамгаалахын Их Сургуулийн Батлан Хамгаалах Удирдлагын Академийг түшиглэн явуулдаг тус дамжаа энэ жил шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу хичээллэнэ. Түүнчлэн сургалтын хөтөлбөрт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, БХЯ, ХХЕГ, ОБЕГ зэрэг аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах стратегийн аялал зохион байгуулагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *