Categories
мэдээ нийгэм

Өрхийн дундаж орлого 853 мянган төгрөг байна

вальют зурган илэрцүүд

Өрхийн нийгэм эдийн засгийн энэ оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 853.3 мянган төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 84 мянган төгрөгөөр буюу 9 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнд цалин хөлсний орлого 28 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 37.7 мянган төгрөгөөр буурсан нь голлох үзүүлэлт болжээ.

ediin zasagЭнэ оны 3 дугаар улиралд өрхийг мөнгөн орлого, зарлагаар бүлэглэн авч үзвэл:

300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх – 124 мянга

300-500 мянган төгрөгийн орлоготой өрх- 153.3 мянга

500-900 мянган төгрөгийн орлогото өрх- 273 мянга

Үүнээс дээш орлоготой өрх- 31.9 мянга байна.

2015 оны энэ үетэй харьцуулахад манай улсад 500 мянган төгрөгөөс доош орлоготой өрхийн тоо 33 мянгаар нэмэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *