Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 7 хэм хүйтэн байна

Улаанбаатарт 7 хэм хүйтэн зурган илэрцүүдУЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 23-28 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Ховдын өмнөд, Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 5-10 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3градус дулаан байна.

Хөдөө цастай зурган илэрцүүдТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Дорнодын тал цастай зурган илэрцүүдОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.


2016 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 17-18-нд ихэнх нутгаар, 19-нд зарим газраар цас орно. Салхи 16-нд баруун аймгуудын нутгаар түр зуур 18-20 метр, 17-19-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 17-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуур болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *