Categories
мэдээ спорт

​Улсын аварга Ч.Санжаадамба түрүүллээ

Монгол бөхийн өргөөнд Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан өнөөдөр боллоо. Энэ барилдаанд Улсын баяр наадмаар 10 даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн Ч.Санжаадамба тэргүүлэн, наадмаас хойш анх удаа барилдаж бөхийн хорхойтнуудаа баярлуулав. Мөн барилдаанд улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага Н.Батзаяа, улсын өсөх идэр начин Э.Энхбат тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм.

Өнөөдрийн бөхийн барилдаааны их шөвөгт улсын аварга Ч.Санжаадамба, аймгийн арслан О.Хангай, улсын начин Ганзориг, улсын начин Б.Чимидвандан нар тунан үлдсэн юм. Үүнээс Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын залуу аварга Ч.Санжаадамба, Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангайг зүүн талдаа давхар ачих мэхээр долоо даван түрүүллээ.

“Хантайшир” дэвжээ байгуулах санаачилгыг анх улсын заан Р.Давааням, улсын начин О.Пүрэв нар гаргаж байжээ. “Хантайшир” дэвжээ 2005 оноос cap бүр аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан хийж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *