Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцрохыг шаардсан олон нийтийн жагсаал тус улсад зохион байгуулагдсаар байгаа билээ.
Тэгвэл маргааш Сөүл хотын төв талбайд тус улсын Их Хуралд суудалтай улс төрийн намын гишүүд оролцсон эсэргүүцлийн томоохон хэмжээний жагсаал зохион байгуулагдахаар болсон байна.
Урьдчилсан тооцоогоор жагсаалд сайн дурын 1500 гаруй байгууллагын гишүүд болон иргэд гээд 800-н мянга орчим хүн оролцох бөгөөд хамгаалалтын албанд 170-180-н мянга орчим цагдаагийн ажилтнууд ажиллах ажээ.
Солонгос улсад хамгийн олон хүн оролцсон жагсаал 2008 онд болж байсан ба АНУ-аас үхрийн мах импортлохыг эсэргүүцсэн жагсаалд 700-н мянга гаруй хүн оролцож байсан юм байна.