Валютын ханшийн өсөлтийг барьж, тогтворжуулах боломжит бүх арга хэмжээг авна гэдгээ Төв банкнаас өнөөдөр мэдэгдсэн. Тэгвэл ээлжит арга хэмжээгээ авчээ. Монголбанк валютын дуудлага худалдаагаар зах зээлд 72.4 сая ам.доллар нийлүүлэв.
Арилжааны банкууд 2450.00-2490.00 төгрөгийн ханшаар 72.4 сая ам.доллар, 358.23-364.00 төгрөгийн ханшаар 73.0 сая юань худалдан авах саналыг төв банкинд ирүүлсэн байна. Монголбанк 2450.00 төгрөгийн нэг ханштайгаар ам.доллар, 358.23 төгрөгийн ханшаар юань худалдаж, банкуудын саналыг 100 хувь биелүүлжээ.