Categories
мэдээ улс-төр

УДШ-ийн Ерөнхий шүүгчид Ц.Зоригийн нэрийг дэвшүүлнэ

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөн энэ сарын 8-нд болж Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.

2010 онд томилогдсон УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноор дараагийн Ерөнхий шүүгч хэн байх вэ гэсэн асуулт гарсан.

Харин нийт шүүгчдийн зөвлөгөөний олонхийн саналаар Ц.Зоригийг Ерөнхий шүүгчид нэрийг нь дэвшүүлж, Ерөнхийлөгчид өргөн мэдээлүүлэхээр тогтсон байна.

2012 оны Шүүхийн тухай хуулийн 15.3-т Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын Дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар нэг удаа томилно гэж заасан байдаг. Харин Ц.Зориг өмнө нь нэг удаа буюу 2010 оноос өдгөөг хүртэл Ерөнхий шүүгчийн албан тушаалыг хашсан.

Тэгвэл Ерөнхийлөгч Ерөнхий шүүгчийг нэг удаа томилно гэсэн хуулийн заалт зөрчигдөх үү?

Энэ асуултад хариулт болох заалт Шүүхийн тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад тусгагдсан байна. Уг хууль нь 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөгдөж байгаагийн зэрэгцээ шинэ хууль хуучин харилцааг зохицуулдаггүй зарчим үйлчилдэг.

Өөрөөр хэлбэл, энэ хуулиар Улсын Дээд шүүхийн аль ч шүүгч тэдгээрийн дотор одоогийн Ерөнхий шүүгч ч Ерөнхий шүүгчид нэрээ дэвшүүлж сонгогдоход анх удаа дэвшсэнээр тооцогдоно гэсэн үг.

Тэгэхээр өмнөх 2012 оны Шүүхийн тухай хуулийн “нэг удаа томилогдоно” гэдэг заалт огт хөндөгдөхгүй юм байна.

Нэгэнт УДШ-ийн шүүгчдийн олонхийн саналаар Ц.Зориг шүүгчийн нэрийг дэвшүүлсэн тул Ерөнхийлөгч зарлиг гаргах л үлдээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *