Categories
гадаад мэдээ

Хиллари Нью-Хемпшир мужид урьдчилсан байдлаар ялалт байгуулаад байна

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 13:00 цагт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор эхлэв. Хиллари Клинтон сонгуулийн санал хураалтаар Нью-Хэмпшир мужийн Диксвилл-Нотч хотод ялалт байгуулсан талаар ТАСС уламжиллаа. Уламжлал ёсоор, тус хотын оршин суугчдад орон нутгийн цагаар 08:00 цагт санал өгөх эрх нь нээгджээ. Дисквилл-Нотч хотын санал өгөх насны найман иргэний дөрөв нь Хиллари Клинтонд, хоёр нь Доналд Трампт, нэг нь Гарри Жонсонд, нэг нь Митт Ромнд саналаа өгчээ.

Ердөө 12 хүн амтай Диксвилл-Нотч хотын иргэд саналаа өгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон ялсан талаар CNN агентлаг мэдээллэв. Диксвилл-Нотч хотын иргэд сүүлийн дөрвөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн гуравд нь зөв сонголт хийсэн байна. Тодруулбал, 2000 болон 2004 онуудад энэ хотод Жорж Буш, 2008 онд Барак Обама сонгогдож байсан аж.

Клинтон өчигдөр радиод ярилцлага өгөх үеэрээ хэрвээ тэр сонгуульд ялалт байгуулбал АНУ-ыг сэргээхэд Д.Трамп чухал үүрэг гүйцэтгэнэ гээд түүнийг урих хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. Харин Д.Трамп Мичиганд болсон хамгийн сүүлийн сунгааны үеэр үг хэлэхдээ “Бизнесмэнийхээ хувьд хэлэхэд Х.Клинтон бол авлигад хамгийн их өртсөн нэг дэвшигч” хэмээн үзэл бодлоо илэхрийлжээ.

Сонирхуулахад, энэхүү хамгийн сүүлийн сунгаанд Хилларигийн нөхөр Билл Клинтон болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон тэргүүн хатагтай Мишель Обама нар оролцжээ. Сунгаанд Хиллари Клинтон өрсөлдөгчөө дөрвөн хувиар тэргүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *