Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлгүүд хуралдлаа

УИХ дахь АН-ын бүлэг 2017 оны төсвийн төслийг хэлэлцсэн ч сэтгүүлчдэд мэдээлэл хийгээгүй. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ гэсэн мэдээлэл байсан ч бүлгийн хуралдаанаар энэ асуудал яригдаагүй, намын удирдлагын түвшинд ч тодорхой яригдаагүй байгаа гэх мэдээллийг өгч байна.

Харин МАН-ын бүлгийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байгаа гэх мэдээллийг гишүүд өгч байна. Мөн өнгөрсөн өдрүүдэд ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ажиллаад буцсантай холбогдуулан “Стэнд бай” хөтөлбөрийн асуудлыг ч хэлэлцэж байгаа бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *