Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон таван иргэнийг олжээ

zamӨнгөрсөн бямба гаригийн 19:00 цагт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хийдийн өвөр газар /Сумын төвөөс зүүн зүгт 25 километрт/ “PRADO” загварын автомашинтай иргэн Д (37 настай, эрэгтэй), О (38 настай, эмэгтэй), Б (68 настай, эрэгтэй), Б (65 настай, эмэгтэй), Т (19 настай, эмэгтэй) нарын таван хүн Дархан-Уул аймаг руу гараад сураггүй болсон гэх дуудлага ирэн, эрлийн ажил явуулж буй талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ. Тус дуудлагын дагуу Онцгой байдлын газрын эрлийн баг хоёр хоног шуурхай ажиллаж, алга болсон таван иргэнийг эсэн мэнд олсон байна. Тухайн иргэдийн биеийн байдал тогтвортой, гэмтэл бэртэл аваагүй тухай албаныхан мэдээллэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *