Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайдаас дэмжлэг хүсчээ

О.Баасанхүү зурган илэрцүүд

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас дэмжлэг хүссэн байна. Тэрбээр Эрдэнэтийн талаарх хоёр асуудалд Ерөнхий сайдыг анхаарлаа хандуулж, Засгийн газрын тогтоол гаргаж өгөхийг хүсчээ.

Нэгд. Гэрээт мэргэжилтнүүд буцсаны дараагаар тус үйлдвэрт тодорхой ажлын орон тоо гарах бөгөөд уг ажлын байрыг хэвээр хадгалж, Эрдэнэт хотын оршин суугчдыг ажлын байраар хангах.

Хоёрт. Гадаадын мэргэжилтнүүдийн ажиллаж амьдарч буй орон сууцыг орон нутгийн өмчид шилжүүлж, Монгол Улсын гурав дахь томоохон бүтээн байгуулалт болох Эрдэнэт хотыг босголцсон, аймаг орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээсийн орон сууц хөтөлбөрийн шугамаар орон сууцжуулах гэсэн асуудлыг Ерөнхий сайдад хандан тавьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *