Categories
мэдээ нийгэм

Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ

shuuh Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын энэ оны 115 дугаар тушаалаар зарласан зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалт өнөөдөр 10.00 цагт эхэлсэн байна. Энэхүү шалгаруулалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Эрх зүйн тохиолдол шийдвэрлэх” шалгалтаар эхэлжээ.

Тус шүүхийн мэргэшлийн хорооны шалгалт нь Эссэ бичих, Мэдээллийн технологийн хэрэглээний програм ашиглах чадварыг шалгах, Эссэ илтгэх, Эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг шалгах, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах ёс зүйн мэдлэг шалгах, Шүүгчээр ажиллах зан төлөвийн ярилцлага, нэр дэвшигчийн мэргэжлийн ёс зүйн асуулга авах зэрэг шалгалтаар үргэлжлэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *