Categories
мэдээ улс-төр

ОУВС-ийнхан найр тавьж, Монголын Засгийн газар өөрсдөө хөтөлбөрөө боловсруулж санал тавих боломжийг олгов уу

Олон Улсын Валютын сангийн багийнхан манай улсад өнгөрсөн сарын 24-нөөс энэ сарын 4-ний өдрүүдэд ажиллаад буцсан билээ. Тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сакер манай улсын Засгийн газартай хэлэлцээ өрнүүлсэнбайна. “Сангийн яам, Монголбанкны холбогдох албаныхантай уулзан, асуудлаа олон талаас нь нягталж үзсэн бөгөөд хөтөлбөр хэрэгжүүлэх талаарх ажил цаашид үргэлжилнэ” гэжээ.

Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Өмнө нь “Стэнд бай” хөтөлбөрийн талаар шүүмжлэлтэй ханддаг байсан ч ОУВС-гийн төлөөлөлтэй уулзаад миний бодол өөрчлөгдсөн. Бид бодлогоо оновчтой тодорхойлж, санал хүргүүлбэл дэмжигдээд явах бололцоотой. Өнөөдрийн нөхцөл байдлыг дүгнэхэд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй байна. Хэрэв энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй бол бид ганцхан улсаас зээл авах боломжтой. Нэг улсаас бүх зээл тусламж авснаар үүсэх эрсдлийг тооцох учиртай. “Стэнд бай” хөтөлбөрийг хэсэгхэн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлээд хүндрэлээс гарах шаардлагатай болж байна. Одоогоор ОУВС ямар нэгэн шаардлага тавиагүй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөртэй уялдуулж төслийнхөө саналыг боловсруулах юм билээ. Эхний уулзалтуудаас харахад эерэг хандлага ажиглагдаж байна” хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ.

Үүнээс үзвэл ОУВС-ийнхан харьцангуй найр тавьж Монголын Засгийн газар өөрсдөө хөтөлбөрөө боловсруулж ОУВС-д санал тавих боломжийг өгчээ.Тэгэхээр цаг хугацааны хувьд өнөөдөр нэг ам.доллар 2,406.41 төгрөгтэй тэнцээд байна. Тиймээс Засгийн газар одоо хөтөлбөрөө яаралтай боловсруулах шаардлага бий болоод байна. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газарт өөрөөр мөнгө босгох боломж нь өндөр хүүтэй бонд гаргах боломж бий. Гэхдээ энэ талаар холбогдох эрх баригчид тодорхой шийдэлд хүрээгүй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *