Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан өнөөдөр болно.
XX зууны манлай аваргад зориулсан энэ барилдааныг “Увс нуур” бөхийн дэвжээ, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулж байна.
Өнөөдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх барилдаанд улс, аймгийн алдар цолтой 224 хүчтэн уран мэхийг уралдуулан, хүч бяраа сорих юм