Categories
мэдээ нийгэм

“Хантайширын оройгоор харийн шувууд буцлаа даа” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаа хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрт УИХ-ын чуулганаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах төслийн хүрээнд гишүүдийн хэн нь ямар байр суурьтай байгааг дэлгэрэнгүй бичиглэн хүргэлээ. Үргэлжлэлийг 2-р нүүрнээс сонирхоорой.

Мөн эхний нүүрт Эрдэнэтийн 5-р сургуулийг 1987-1997 онд суралцаж төгссөн “Нэг ангийнхан” өнөөдрийн дугаарт онцлон хүргэж байна.

Улс төрийн хоёрдугаар нүүрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяртай хийсэн “Японы тал Таван толгойн ордод түшиглэж үйлдвэр байгуулах санал тавьсан” ярилцлага оржээ. Үргэлжлэл нь 7-р нүүрт.

Баримт, үзэл бодлын 3-р нүүрт “Хантайширын оройгоор харийн шувууд буцлаа даа” нийтлэл хэвлэгджээ. Энэхүү нийтлэлд…”Говь-Алтай аймагт байдаг хамгийн сүрлэг, өндөр уул бол “Тайширын нуруу” юм. Үүнээс үүдэн бөхийн дэвжээгээ “Хантайшир” гэж нэрлэсэн гэдэг. “Хантайшир” бөхийн дэвжээ 15 жилийнхээ ойн хүрээнд хийж буй ажлуудын нэг нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн сэхээн амьдруулах тасагт шаардлагатай байсан таван сая төгрөгийн тоног төхөөрөмжийг авч өгсөн нь олны хүндэтгэлийг хүлээгээд байна” хэмээн нийтлэлч Э.Энхболдын Алтай нутгийнхныхаа тухай сэтгэлийн үгсээ дэлгэжээ.

4-р нүүрээс найруулагч Л.Эрдэнэбулган тэргүүтэй ахмадуудын “Хэлэх эрхийн индэр” буланд нийтлэгдсэн шүүмж саналуудыг хүлээн авч үзээрэй.

Дэлхийн мэдээгээр Туркт халдлага болж найман хүн амиа алдсан тухай болон бусад цаг үеийн мэдээ мэдээллүүдийг хүлээн авч уншаарай.

9-р нүүрт “Малчдыг малаас нь дээш гаргахгүй бол мөнгө олно гэж бодолтгүй” хэмээх сэтгүүлч Х.Баттөгсийн нийтлэл хэвлэгджээ.

Уламжлалт “Өд бэх” буланд Михайл Задорнов: “Манай боловсролын шинэчлэл” нийтлэл орчуулагчийн тайлбартайгаар нийтлэгдлээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *