Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий, газраас Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, БНСУ-ын Оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр “Инновацийн шийдэл-бидний амьдралд” уралдаант шалгаруулалтыг 3 дахь жилдээ зохион явуулах гэж байна.
Бидний өдөр тутмын амьдралд тохиолдох бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх инноваци бүхий техникийн оновчтой шийдлийг олох, энэ үйл ажиллагаандаа патентийн мэдээллийг ашиглахыг дэмжиж, урамшуулах зорилго бүхий тус уралдаанд Монгол Улсын иргэн, байнгын оршин суугч судлаач, зохион бүтээгч, их дээд сургуулийн багш, оюутан, сурагч оролцох эрхтэй юм. Оролцогчид нь дангаараа эсхүл багаараа оролцох боломжтой.
Уралдаант шалгаруулалтыг дээрх байгууллагуудын хамтран боловсруулсан журмын дагуу хоёр үе шаттай зохион явуулна.
Шагнал:
- I. Эхний шалгаруулалтад тэнцсэн 10 хүртэл оролцогчдод ДОӨБ-ын “Батламж” гэрчилгээ олгоно.
- II. Эцсийн шалгаруулалтын эхний 3 байрыг эзэлсэн оролцогчдод:
1. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын медаль
2. Мөнгөн шагнал:
- I дүгээр байр – US$ 1,250
- II дугаар байр – US$ 750
- III дугаар байр – US$ 500
3. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын дараах зайны сургалтад үнэ төлбөргүй хамрагдах эрх:
- DL 301 Patents
- DL 318 Patent Information Search
- DL 320 Basics of Patent Drafting
Оролцохыг хүсэгчдийг 11 дүгээр сарын 01-25–ны өдрүүдэд 09-17 цагийн хооронд ОӨУБЕГ-ын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын (Мэдээллийн технологийн үндэсний паркын байрны 4 давхар) 404 тоотод бүртгэх ажээ.
One reply on ““Инновацийн шийдэл бидний амьдралд” шалгаруулалт зарлалаа”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru