Азийн хөгжлийн банк Монгол улсын Засгийн газартай хамтран иргэдэд түшиглэсэн гамшгийн эрсдлийн удирдлагыг шинээр нэвтрүүлэн, турших гурван сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, Дорнод, Говь-Алтай, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн малчдын зуд, ой хээрийн түймэр болон байгалийн бусад гамшгийг даван туулах чадавхийг сайжруулах зорилгоор тус төслийн хэрэгжүүлэх юм байна.
2009-2010 онд тохиолдсон зудын үед нийт малын тоо толгойн 25 хувь хорогдсоны уршгаар 97 мянган малчин өрхийн амьжиргаа хүндэрсэн байна. НҮБ-ын тооцоолсноор малчин иргэдийн 41 гаруй хувь 2015-2016 оны зудын нөлөөлөлд өртөж, 1.1 сая тоо толгой мал хорогджээ.
Харин ойн түймрийн улмаас жил бүр ойролцоогоор 60 мянган гектар талбайн ой мод устаж байгаа гэсэн тооцоо гарчээ.