Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан байдаг билээ.
Энэ жил “Монгол бахархлын өдөр” 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тохиож байгаа. Тиймээс БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд энэ өдөр амрах юм байна. Харин ОХУ-тай хиллэдэг боомтууд хэвийн ажиллана гэдгийг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдэгдлээ.