Categories
мэдээ нийгэм

АТГ-аас Эрүүл мэндийн яаманд шалгалт орууллаа

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хамтарсан ажлын хэсэг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт шалгалт орууллаа. Ажлын хэсэг эрүүл мэндийн байгууллага дахь албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах, эрүүл мэндийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хянах, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд шалгалт хийж ажиллана. Одоогоор нийслэлийн төвийн зургаан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв, Хавдар судлалын үндэсний төв, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл зэрэг II, III шатлалын эмнэлгүүдэд ажиллаж, зарим эмнэлгүүд үнэ төлбөргүй үзүүлэх үйлчилгээнд иргэдээс төлбөр авч байсан нь тогтоогдсон байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *