Categories
мэдээ улс-төр

Ж.Ганбаатар гишүүн 10 тэрбумын орлогоор тэргүүлжээ

Ж.Ганбаатар гишүүн зурган илэрцүүдӨнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын шинэ гишүүдийн хөрөнгө орлого ил болсон.Тэгвэл гишүүдийн зарим нь 21 компанитай, жилийн 19 сая төгрөгийн орлоготой ч хэдэн зуугаар тоологдох хэмжээний өртэй хэмээн ХОМ-тээ дурджээ. Тодруулбал, 76 гишүүний 18 нь арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагад 10 саяас дээш төгрөгийн өртэй хэмээн мэдүүлсэн байна.

Б.Батзориг зурган илэрцүүдБ.Батзориг гишүүн нэг тэрбум гаруй төгрөгийн зээлээр тэргүүлж байна.Тэрээр “Худалдаа хөгжлийн банк”-д нэг тэрбум 866 сая 533 мянган төгрөгийн өртэй аж. Мөн өөрийн нэр дээрээ нэг ч машингүй гэнэ.Гэхдээ түүний жилийн орлого нь 18 сая 354 мянган төгрөг бөгөөд хувьдаа гурван ч орон сууц эзэмшдэг юм байна.

Ж.Батзандан зурган илэрцүүдЖ.Батзандан гишүүн “Голомт”, “Капитал”, “Худалдаа хөгжлийн банк”-уудад нийтдээ нэг тэрбум 500 сая төгрөгийн өртэйаж. Тэрээр 30 сая төгрөгийн жилийн орлоготой, мөн түүнтэй адил хэмжээний хадгаламжтай аж. Нэг орон сууцтай,харин нэг ч машингүй юм байна. Түүнд 20-100 хувь эзэмшдэг дөрвөн компани байдаг гэнэ.

Д.Мурат зурган илэрцүүдД.Мурат гишүүн Хаан банкинд 420 сая төгрөгийн өртэй гэнэ. Тэрээр “Эрчим баян өлгий”, “Жанат”, “Өлгий цемент” зэрэг долоон компанид 25-100 хувийн хувьцаа эзэмшдэг. Эдгээрийн дотроос “Эрчим баян өлгий” ХХК, “Жанат” ХХК-ийнхаа нэр дээр тэрээр дөрвөн ч тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж. Түүнчлэн жилд 35 сая 796 мянга 200 төгрөгийн орлоготой бөгөөд өөрийнхөө нэр дээр хоёр машинтай юм байна. Тодруулбал, түүнд “Landcruiser-200”, “Hummer-H2” гэх хоёр ч машин бий гэж мэдүүлжээ.

М.Оюунчимэг зурган илэрцүүдМ.Оюунчимэг гишүүн “Хас” банкинд 382 сая төгрөгийн өртэй. Тэрээр 14 сая 558 мянган төгрөгийн жилийн орлоготой, хувьдаа 2 орон сууцтай аж. Мөн “Suzuki-Grand Vitara”, BMW зэрэг машинтай юм байна.

Б.Саранчимэг зурган илэрцүүдБ.Саранчимэг гишүүн ч өртэй эмэгтэй гишүүдийн тоонд орсон байна. Тэрбээр хадгаламжиндаа 25 сая 500 мянган төгрөгтэй хэмээжээ. Түүний жилийн орлого 70 сая 173 мянган төгрөгт эргэлддэг байна. Түүний хувьд “Гранд Фиорэ” ХХК, “Жонон Лүндэг” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг юм байна.

Г.Солтан зурган илэрцүүдГ.Солтан гишүүн мөн зээлтэй. Баян-Өлгий аймгаас сонгогдсон тэрээрХаан, Голомт банкууд болон Их хүрээ бизнесийн зээлийн төвд нийтдээ 213 сая төгрөгийн өртэй гэнэ. Харин жилийнх нь орлого 115 сая төгрөг бол хадгаламж нь 455 сая төгрөг гэнэ. Тэрээр хувьдаа дөрвөн автомашинтай бөгөөд “Монгол шаазан”, “Тюльпан” гэх хоёр компанитай юм байна. Түүнчлэн Г.Солтан гишүүний гэр бүлийнхэн нийт10 орон сууцтай бөгөөд үүнээс гадна гишүүн өөрийнхөө нэр дээр дахин хоёр ч орон сууцтайгэдэг нь олонд ил болоод байна.

Х.Болорчулуун зурган илэрцүүдХ.Болорчулуун 200 сая төгрөгийн зээлтэй. Тэрээр жилийн 127 сая төгрөгийн орлоготой, 72 сая төгрөгийн хадгаламжтай аж. “Хишиг Агро” ХХК, “Дорнод гурил” ХХК-ийг эзэмшдэг түүний нэр дээр гурван орон сууц, “Mersedes Benz G-500” загварын нэг автомашин байдаг юм байна.

Х.Нямбаатар зурган илэрцүүдХ.Нямбаатар гишүүн хувьдаа нэг ч машингүй. Түүний жилийн орлого нь 29 сая 904 мянган төгрөг бол, хадгаламжиндаа 15 сая 740 мянган төгрөгтэй аж. Харин эрхэм гишүүн “Эрдэнэс Таван толгой” ХХК болон “Бестдрилинг” ХХК-д хувь эзэмшдэг юм байна.

Ё.Баатарбилэг зурган илэрцүүдЁ.Баатарбилэг гишүүний хувьд Төрийн банкинд 92 сая 800 мянган төгрөгийн өртэй хэмээн мэдүүлжээ. Хувьдаа нэг ч машингүй тэрээр хадгаламжиндаа 89 сая 700 мянган төгрөгтэй бөгөөд207 саяар үнэлэгдэх хоёр орон сууцтай гэж мэдүүлжээ.

Ж.Батэрдэнэ зурган илэрцүүдЖ.Бат-Эрдэнэ гишүүн харин Худалдаа хөгжлийн банкинд 85 сая төгрөгийн өртэй хэмээн мэдүүлжээ. Түүний жилийн орлого нь 187 сая 110 мянган төгрөг бөгөөд хадгаламжиндаа 206 сая 528 мянган төгрөгтэй төдийгүй “Lexus GX-460” маркийн машин хөлөглөдөг аж.

Түүнчлэн Б.Пүрэвдорж гишүүн “Хас” банкинд 10 сая, Н.Оюундарь гишүүн “Голомт” банкинд 60 сая, Н.Амарзаяа Хаан, Хас банк болон Банк бус санхүүгийн байгууллагад нийт 37 сая, Б.Пүрэвдорж “Хас” банкинд 10 сая, Н.Учрал 80 сая, А.Чинзориг 64 сая, А.Ундраа 63 сая, Сү.Батболд 26 сая төгрөгийн өртэй хэмээн ХОМ-тээ мэдүүлсэн байх юм.

А.Сүхбат зурган илэрцүүдХамгийн их хөрөнгөтэй гишүүдийг нэрлэвэл:

  • Хамгийн их орлоготой нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар /10,304,620.7 мян.т/
  • Хамгийн өндөр үнэлгээтэй ОС, барилга байгууламжтай нь УИХ-ын гишүүн А.Сүхбат /9,200,000.0 мян.т/
  • Хамгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү /1,185,000.0 мян.т/
  • Гэр бүлийн гишүүдийн нийт орлогоороо тэргүүлэгч нь УИХ-ын гишүүн Н.Оюундарь /1,843,822.3 мян.т/
  • Хамгийн өндөр үнэтэй мал аж, ахуйтай нь УИХ-ын дарга М.Энхболд /900,000.0 мян.т/
  • Хамгийн үнэтэй үнэт эдлэл, урлаг, түүхийн зүйлсийн цуглуулгатай нь УИХ-ын гишүүн А.Сүхбат /2,200,000.0 мян.т/
  • Хамгийн өндөр хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэлтэй нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү /21,195,800.0 мян.т/
  • Хамгийн үнэтэй газартай нь УИХ-ын гишүүн М.Билэгт /4,210,000.0 мян,т/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *