Categories
мэдээ нийгэм

Загасчлах зөвшөөрлийг цахимаар аваарай

Загас агнах зөвшөөрлийг цахимаар авч болдог болжээ. Тодруулбал,www.ezagas.mn хуудсанд хандан авах боломжтой юм байна. IOS болон Android үйлдлийн системтэй гар утастай хүмүүс тус сайт руу ороод апликейшнийг үнэгүй татаж авч болно.

Энэхүү боломжийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн БОАЖГ, тус аймгийн Дадал, Норовлин, Баян-Адрага, Биндэр, Батширээт сумдын Засаг даргын Тамгын газар, Онон голын загас агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч “Онон голын загасчдын клуб” хамтран туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн байна. Одоогийн байдлаар зөвхөн Хэнтий аймгийн нутаг дахь Онон голд туршиж байгаа аж. Хэрвээ амжилттай болбол улс орон даяар хэрэгжүүлэх юм байна. Туршилтын шатанд явагдаж байгаа тул хэрэглэгчид санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, туршлага солилцох боломжтой аж.

Нэг зөвшөөрөл нь 3 хоногийн хугацаанд хүчинтэй, 10 ширхгээс илүүгүй загас барих эрх олгоно. Харин барьсан загасныхаа биомониторингийн мэдээллийг заавал оруулах ёстой. Учир нь, таны оруулсан мэдээлэл цаашид загасны зүй зохистой ашиглалтын хэмжээг тогтооход ач холбогдолтой суурь мэдээллийг бүрдүүлэхэд нэмэр болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *