Нийслэлийн Сонгуулийн хороо Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал
хураалтын дүнг өчигдөр 22:30 цагт танилцуулах байсан болов ч нэгтгэсэн дүн багцлахад тодорхой хугацаа
шаардлагатай учраас хойшлуулж, өнөөдөр 10:00 цагт мэдээлэл хийхээр болсон.
Харин СЕХ хэдэн цагаас нь
мэдээлэл хийх нь тодорхойгүй байна. Сонгуулийн санал хураалтыг автомат
машинаар уншуулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар
улсын хэмжээнд ирц 50 хувьд хүрсэн гэх мэдээлэл байна. Нийт сонгуулийн тойргийн 50 хүртэл
хувьд нь хяналтын тооллого буюу гар тооллогыг хийж байгаа учраас дүнг нэгтгэх
ажил нэлээн сунжирч байгаа гэж нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлсэн юм.