Categories
гадаад мэдээ

Саудын Арабын ханхүүг хүний амь бүрэлгэсэн хэргээр цаазлав

Саудын Арабын эрх баригчид тус улсын ханхүү Турки Бен Сауда аль-Кебирыг гурван жилийн өмнө хүний амь бүрэлгэсэн хэрэгт буруутган цаазалсан байна. Энэ талаар “Аль Арабия” теле суваг мэдээллэжээ.

Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүн, ханхүү Турки бен Сауда аль-Кебир гурван жилийн өмнө Эр-Рияд дахь майхант хотод гал нээсний улмаас хүний амь үрэгдсэн байна. Мөрдөн байцаалтын явцад ханхүү Эр-Риядын дүүрэг аль-Тумамад гал нээж, өөрийн найз Адиля аль-Мхемидийн амийг хөнөөн, өөр нэг хүнийг шархдуулсан нь тогтоогджээ.

Хааны гэр бүлийнхэн асуудлыг намжаах гэж хохирогчийн ар гэрийнхэнд мөнгө амалсан ч хохирогчид “цуст мөнгө”-нөөс татгалзсан байна. Саудын Арабын эрх баригчид, хууль сахиулагчид ханхүүд оногдуулах ялын талаар хаанаас зөвшөөрөл авсан бөгөөд ийм явдал Арабын эзэнт гүрний түүхэнд анх удаа тохиолджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *