Categories
мэдээ нийгэм

Зах, худалдааны төвүүд өнөөдөр амарна

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн өдөр буюу өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд амарна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/722 дугаар захирамжын дагуу өнөөдөр нийтийг хамарсан соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Мөн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориотой юм. Түүнчлэн энэ өдрүүдэд гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүд амрах аж.

Харин авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. НИТХ-ын тогтоолоор бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг ЗЦГ-аас уриаллаа. Түүнчлэн иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүд энэ сарын 19-нд амарна. Мөн энэ өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоод байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *