Categories
мэдээ нийгэм

Улсын шүүх 1305 хэрэг хүлээн авчээ

Image result for Улсын шүүхӨнгөрсөн долоо хоногт Шүүхийн ерөнхий зөвлөл Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргийн хөдөлгөөний хэрэгжилтийн судалгааг гаргажээ.

Монгол Улсын шүүх нийт 1305 хэрэг, нэхэмжлэл хүлээн авчээ. Үүний 1120 нь иргэний, 75 нь захиргааны, 110 нь Эрүүгийн хэрэг байгаа аж.

Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдээс Баянзүрх дүүргийн шүүх хамгийн олон буюу 168 нэхэмжлэл хүлээн авсан байна. Харин Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх таван нэхэмжлэл хүлээн авсан нь бусад дүүргийн шүүхтэй харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм.

Түүнчлэн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 86 нэхэмжлэл хүлээн авсан байна. Энэ нь орон нутаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн хувьд хамгийн өндөр дүнтэй байгаа юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хувьд хүлээн авсан нийт нэхэмжлэлийн 43 буюу талаас илүү хувь нь Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд харьяалагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *