Categories
мэдээ нийгэм

Талеб Рифай: Монгол аялал жуулчлалыг хөгжүүлэх асар их нөөцтэй орон

НҮБ-ын ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай:

Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нүүдлийн буюу “nomadic” хэмээх брэнд томоохон байр суурь эзэлдэг. Тиймээс энэхүү брэндээ дэлхийд сурталчлан таниулж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд өмчилж авах нь хамгийн чухал. Олон улсын хэмжээнд Монгол Улсын аялал жуулчлал хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой, манлайлах үүрэгтэй, асар их нөөцтэй орон гэж хүлээн зөвшөөрч байна. Тэр утгаараа Монгол Улс нүүдлийн аялал жуулчлал, Торгоны замд зайлшгүй манлайлах үүрэгтэй орон. ДАЖБ-аас байгууллагаас хэрэгжүүлж буй “Нүүдэлчийн замаар аялахуй” төсөлд Монгол Улс манлайлж оролцоа учиртай.

Би Монгол Улсад гуравдахь удаагаа айлчилж байна. Надад Монголын Засгийн газар аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулж байгаа нь мэдрэгдэж байна.Одоогийн байдлаар Монгол Улсад зочилж байгаа жуулчдын тоо 400 орчим мянга байгаа. Салбарын сайд нэг саяд хүргэнэ гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа тухайгаа хэлсэн. Миний хувьд Монгол Улс энэ зорилтодоо хүрэх бүрэн боломжтой гэж бодож байна.

Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны тэргүүн Донг Ян Жанг:

…Монгол Улс бол өнө эртний түүх соёлтой, ховор нандин ан амьтан, ургамал, байгалийн баялагтай орон. Тиймээс энэ удаагийн хурлаар дамжуулж, Монгол Улсын нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь түүхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Өнөөдөр дэлхийн жуулчдын хандлага нь онгон байгальдаа эргэн очих, нүүдлийн мал аж ахуйг өөрийн биеэр мэдрэх хандлагатай болж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлснээр хотууд тогтвортой хөгжихөөс гадна тухай улсын үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ. Энэ удаагийн хурлаар Монгол Улсад ирэхэд айх аюулгүй, аюулгүй байдал талаас ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр хамтдаа ярилцъя гэж бодон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *