Categories
мэдээ нийгэм

Үнэт эдлэл хулгайлсан 24 настай залууг баривчилжээ

Энэ сарын 12-ноос 13-нд шилжих шөнө “Хархорин” худалдааны төвийн үнэт эдлэлийн тасгаас эд зүйлс алдагдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус тасагт хулгай орж, эд зүйл алдагдсан гэх дуудлагын дагуу БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид ажилласан байна. Цагдаа нарыг хэргийн газарт очиход дөрвөн лангууны цоожийг эвдэж, эд зүйл хулгайлсан байжээ. Тэр дор нь цагдаа хэргийг шалгаж, хулгай хийсэн этгээдийг баривчилжээ.

Хэргийг БГД-ийн дөрөвдүгээр хороонд оршин суух 24 настай эрэгтэй Б гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэн байж. Хэрэгтэн монетон ээмэг, бөгж, гинж, шүрэн бугуйвч, мөнгөн бугуйвч зэрэг их хэмжээний эд зүйл хулгайлсан аж.

Хэрэгтэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд эл хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрудага хэлтэст шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *