Categories
мэдээ нийгэм

Н.Цэвэгням Налайх дүүргийн НЭ-т диализын тасаг нээв

Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээс зодог тайлаад удаагүй байгаа Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт “Niprk Surdial 55 plus” маркийн диализын таван ширхэг аппаратыг өнгөрсөн жил хүлээлгэн өгч байсан. Эрүүл мэндийн салбарт хамгийн хүрэлцээ муутай, эрэлттэй байгаа энэхүү аппаратын хандив тусламж нь цагаа олсон ажил байлаа гэдгийг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн хэлж байна.

Тэгвэл өчигдөр тэрээр Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт таван ортой диализын тасаг нээжээ. Уг тасгийг Н.Цэвэгнямын санаачилгаар “Токуда сан” байгуулсан аж. Өнөөдрийн байдлаар бөөрний дутагдалд орсон иргэн диализын аппаратанд орохын тулд нийслэл Улаанбаатар хотын I эмнэлэг рүү явдаг. Ингэж явж чадахгүй,төлбөрөө төлж чадахгүйн улмаас амиа алдаж байгаа хүн ч байгааг үгүйсгэхгүй гэнэ. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн таван ширхэг аппаратандаа тулгуурлан цус шүүх тасгийг ирэх сард нээн ажиллуулахаар ажиллаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *