Categories
мэдээ нийгэм

Украйн барби монгол удгантай уулзсан тухайгаа цахим хуудаснаа бичжээ

Дэлхий дахинд “Амьд Барби” хэмээн алдаршсан украйн бүсгүй Валерия Лукьянова манай улсад зохион байгуулагдсан “Face of beauty international 2016” тэмцээний үеэр шүүгчээр уригдан ажиллаад нутаг буцсан билээ. Тэрээр гэртээ харьсан даруйдаа өөрийн цахим хуудастаа ингэж бичжээ. Тухайлбал, “Монгол маш сайхан орон. Ёстой жинхэнэ адал явдалтай, сайхан дурсамж дүүрэн аялал байсан. Монголчуудаа би дахин зочилно” гэжээ.

Мөн Монгол гэрт авахуулсан зургаа инстеграмм хуудаснаа оруулахдаа “Хүндэт зочдын өргөө гэж надад хэлсэн. Хаана ч очсон хүндлэгдээд их сайхан байлаа. Буцаад Монголд очмоор санагдаж байна. Монголчууд их сонирхолтой улсууд” гэсэн байна.

Мөн тэрээр “Youtube хуудасныхаа статистик тоог харлаа. Миний бичлэгийг хамгийн их үздэг орны жагсаалтын 2-т Монгол байна. Ямар сайхан юм бэ. Монголын сонин, сайтууд миний талаар их сайхан зүйлс бичсэн байсан. Монгол ёстой сайхан орон. Дахиад заавал очно”.

“Монголд би цагаан хоолны ресторанд орсон. Засал чимэглэл нь гоё, үнэхээр амттай хоолтой. Маш олон төрлийн хоолтой, би бүр шоконд орсон. Хөгжим эгшиглээд, танхимын голд том Буддагийн барималтай. Тийм сайхан цагаан хоолны газар хараагүй удсан байна” гэжээ.

Мөн “Өнөөдөр монгол удгантай уулзлаа. Маргааш бас очно. Үнэндээ тэнгэр намайг Монголд гоо сайхны тэмцээн биш тэнгэр, сүнсний асуудлаар илгээсэн байж магад. Миссийн тэмцээн бол Монголд ирэх шалтаг л болсон байх. Удган бид хоёр адилхан шар шувууны сүлдтэй байлаа. Бид хоёрт нийтлэг зүйл их байсан. Тэр багаасаа асар том аалз хардаг байсан гэсэн, би ч мөн адил. Аалз бол хар хүчний тэмдэг гэж удган ярьсан. Намайг амьтан өргөлд барих ёслол хийх үү гэхэд нь би татгалзсан. Тийм ёслолыг сайн зүйл биш гэж би боддог” гэсэн байна.

Н.Ганаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *