Categories
мэдээ улс-төр

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-д айлчиллаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачевын урилгаар энэ сарын 5-7-ны өдрүүдэд Орост айлчиллаа.

Айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-д Монгол Улсаас суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа нар өнгөрсөн лхагва гаригт буюу энэ сарын 5-ны өдөр Москва хотноо болсон “Алтан намар-2016” Оросын хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцсон байна.

ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведев үзэсгэлэнг нээж үг хэлжээ. Уулзалтын үеэр хоёр улсын мал аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан туршлага солилцох, тэр дундаа монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар шатны ажлыг хэрэгжүүлэх, Монголын хөрс, цаг уурын нөхцөлд зохицсон сайн чанарын үрийн сорт гаргах, ОХУ руу Монголын мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцжээ. Уулзалтын төгсгөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачевыг Монгол Улсад завтай үедээ айлчлахыг урьсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *